Арванхоёрдугаар сарын 19
- Григорийн тооллын 353 дахь өдөр. Мөн он дуустал 12-хон хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 9, могойг хүлэгч одтой, шарагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин өчүүхэн ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1999.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.60, юань 308.20, вон 1.67 төгрөг болж бага зэрэг буурчээ.
- МУ-д орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин Ван М.Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт 25 дахь удаагийн тэмцээн энэ сарын 19-20 ны өдрүүдэд Гадаад хэргийн яамны "Номин" танхимд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өмнөд Солонгосын алдарт хөвгүүдийн хамтлаг болох “Beast”-ийн гишүүн, дуучин, ая зохиогч Yong Jun-hyung 1989 оны энэ өдөр мэндэлжээ.
- 2012 онд Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр Park Geun-hye сонгогджээ.
- 2001 онд Хөвсгөлийн Тосонцэнгэлд агаарын даралт хамгийн өндөр буюу 1085.6 кПа хүрч байжээ.
- 1983 онд “FIFA WORLD CUP”-н цом хулгайлагдаж байжээ.
- 1946 онд Индохятадын дайн эхэллээ.
- 1932 онд BBC World service нэвтрүүлгээ цацаж эхлжээ.
- 1154 онд Английн II Хэнри хаан эзэн суужээ.
- 1686 онд Робинзон Крузо 28 жилийн дараа арлаасаа явжээ.
- 1843 онд Charles Dickens-ийн “Christmas Carol” буюу “Зул сарын сүлд дуулал” цацагдаж, 6000 цомог зарагджээ.
- Өнөөдөр бол Үндэсний Овъёосон талхны өдөр юм байна.
- Мөн Хатуу чихэрний өдөр юм байна.