Маргааш буюу арванхоёрдугаар сарын 21-нд баруун болон төвийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна хэмээн Ус, цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс сэрэмжлүүллээ.
Маргааш баруун болон төвийн нутгаар, 22-нд баруун, төвийн нутаг болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэв. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч Дархадын хотгороор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38, өдөртөө 23-28 хэм хүйтэрнэ.