Арванхоёрдугаар сарын 21
- Григорийн тооллын 355 дахь өдөр. Мөн он дуустал 10-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 11, шийдэм одтой, цагаагчин хонь өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрхтэн хурц болох сайн өдөр гэнэ. Өнөөдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1999.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.70, юань 308.20, вон 1.67 төгрөг болж бага зэрэг буурчээ.
- "Сайхан амьдрал таны гарт" үзэсгэлэн худалдааны талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал 11.00 цагаас болох юм байна.
- 10.00 цагаас Барилга хөгжлийн төвийн 5 давхарт БХБ-ын сайдын 100 хоногийн нээлттэй өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр 10 хувьтай холбоотой ажлаар Голомт банктай санамж бичиг байгуулах ба дуучин А.Отгонбаярт Тэргүүний барилгачин тэмдэг олгоно.
- Хүүхэд харах үйлчилгээний үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагааг 09.00 цагт ХАХНХ-ын яамны шинэ байранд зохион байгуулах гэж байна.
- Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн 08.30 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Энэ үеэр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулж, нийслэлийн Засаг дарга үүрэг даалгавар өгнө.
- Энэ өдөр төрсөн алдартнууд: 1905 онд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, эрдэмтэн Бямбын Ринчен мэндэлжээ.
- 1966 онд дуучин Х.Лхагвасүрэн буюу “Харангын Лхагваа” мэндэлжээ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2007 онд Эстон, Латви, Литва, Чех, Унгар, Мальт, Польш, Словен, Словак улсууд Шенгений гэрээнд нэгдэн оржээ.
- 1942 онд БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтао мэндэлжээ
- 2004 оны Иракийн дайны үеэр нэг амиа хорлогч бөмбөг тэсэлж, 22 хүн нас баржээ.
- 1969 онд Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийг баталжээ.
- 1962 онд Rondane үндэсний парк Норвегийн анхны үндэсний парк болжээ.