Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг маргааш буюу энэ сарын 22-ний өдрийн 13:00 цагт Улаанбаатар чуулгад зохион байгуулах гэж байна. Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг Шилдэг манлайлагч, Шилдэг оюунлаг, шилдэг бүтээлч, шилдэг тамирчин, шилдэг авьяаслаг гэсэн таван номинациар тодруулна. Энэ жилийн шалгаруулалтанд сургууль, дүүргийнхээ шилдэг гэх 506 хүүхэд оролцсон байна. Дүүргийн “Оны шилдэг” хүүхдээр 45 хүүхэд шалгарч “Нийслэлийн шилдэг хүүхэд”-д нэр дэвшснээс таван хүүхдийг шалгаруулах юм. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд, болон олны танил алдартай хүмүүс оролцож шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулна. Түүнчлэн нийслэлийн Шилдэг хүүхдээр шалгарсан 2013, 2014 оны хүүхдүүд оролцож, 2015 онд нэр дэвшсэн 45 хүүхдэд амжилт хүсэх юм байна.