Энэ сарын 02-нд “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, "Алтай констракшн" ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргаснаас Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Яармагийн гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч, гүүрийг засварлаж эхэлсэн бөгөөд нийт 77 сая төгрөг зарцуулах тооцоог нийслэлийн Автозамын газраас гаргасан юм. Тэгвэл уг гүүрийн засвар дуусч, өнөөдөр оройноос хөдөлгөөн нэвтрүүлж эхлэх юм байна. Гүүрийг засварласан хөрөнгийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг хотын удирдлагууд гаргаад буй юм.