Дорнод аймгийн Халхгол сумын хоёрдугаар баг, Баянхошуу боомтын Есдүгээр заставт алба хааж байсан шинэ цэрэг хал цэрэгт зодуулсаны улмаас амиа алдсан хэрэг гарлаа.
Уг хэрэгт хал цэрэг А гэгчийг саатуулан шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Талийгаач Г нь өдгөө 18 настай. Энэ намар цэрэгт татагдан очиж, алба хаагаад хоёрхон сар болж байжээ.