Дорнод аймгийн залуус тал хээр газар ургадаг Зээрэн хэмээх ургамлаар аяга таваг угаагч үйлдвэрлэж эхэлжээ.
Түүхий эд болох ургамлаар нь нэрлэсэн "Зээрэн" саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд бусад аяга угаагчаас хэд дахин өтгөн, хүний биед сөрөг нөлөөгүй аж. Залуус бүтээгдэхүүнээ энэ сарын эхээр худалдаанд гаргажээ.