9237 УБН улсын дугаартай автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зорчигчдод үйлчилж байсныг Замын цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг явдал өнөө өглөө болсон бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн харьяа “Maz 215067” маркийн автобусыг зогсоож шалгахад жолооч Ш нь 0.31 хувийн согтолттой явж байсан аж.