"Чингис хааны хөрөгтэй үнсний савыг Улсын их дэлгүүр болон Номин их дэлгүүрт худалдаалж байна. Их хааны нүүрэн дээр тамхиа нясалж унтраагаад, үнсийг нь хаяж суух уу. Монгол бахархлыг уландаа гишгэж байна" хэмээх гомдол иргэдээс ШӨХТГ-т иржээ.
Иргэдийн өгсөн гомдлын дагуу дээрх газраас шалгаж үзээд хууль зөрчиж буйг нь тогтоож, дээрх үнсний савыг заруулахгүй байхаар болсон гэв