Улсын онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Шарга, Баян-Уул, Дарви, Есөнбулаг суманд ажиллаа.
Онцгой байдлын хурандаа М.Энх-Амар "Говь-Алтай аймгийн 18 сумаас өнөөдрийн байдлаар зургаа нь өвөлжилт хүндэрсэн байна. Түүнчлэн Дэлгэр, Эрдэнэ, Цогт, Есөнбулаг, Халиун, Шарга суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 10-40 см хүрсэн байна. Аймгийн хэмжээнд сүүлийн гурван сард олон удаа цас орсны улмаас Есөнбулаг сумын Дөт, Цээл сумын Цагаан голын даваа, замыг хаалаа" гэв.