Арванхоёрдугаар сарын 23
- Григорийн тооллын 357 дахь өдөр. Мөн он дуустал 8-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, чөлөөт эх одтой, харагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, жаргал ирэх сайн өдөр гэнэ. Өнөөдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол морь, могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа мод суулгах, хиншүү хярвас гаргах зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.60, юань 307.50, вон 1.67 төгрөг болж бага зэрэг буурчээ.
- 09.30-12.30 хооронд ЭМСЯ-ны А зааланд Монгол Улс дахь Мэдээллийн ил тод байдал хэлэлцүүлэг болно.
- 14.00 цагт Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захиргааны ажилчид захиралтай цуг явган хүний замын цас цохиж цэвэрлэнэ. Үйл ажиллагаа Улаанбаатар нэгтгэлийн баруун салбар дээр болно.
- 11.00 цагаас Уул уурхайн сайд Уул уурхайн яамны хурлын танхимд мэдээлэл хийнэ. Цаг үеийн олон асуудлаар мэдээлэл хийнэ.
- "Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд Залуучууд, төгсөгчдийг байнгын ажлын байртай болгох, бизнесийн эхлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд нь дэмжих, оюутнууд хичээлээсээ хөндийрөхгүйгээр ажил хөдөлмөр хийж туршлагажих, орлого олоход нь дэмжих зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа 12.00 цагаас Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн байранд болно.
- Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын зааланд дэлхийн бизнес инкубаторын өдөрт зориулсан арга хэмжээ 09.00 цагт эхэлнэ. Мөн нэгдүгээр давхарын спорт зааланд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохиогдоно.
- Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ "Соёлын төв өргөө"-нд 10.00 цагт болно.
- 11.00 цагт Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Азийн бүс нутгийн уулзалт семинарт оролцож буй сонгуулийн байгууллагатай санамж бичигт гарын үсэг зурна /СЕХ-ны байранд/
- Нийслэлийн Цэргийн штаб 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар 10.00 цагаас Хангардийн 14 давхарт танилцуулна.
- Үндсэн хуулийн цэц энэ оны отгон хуралдаанаа хийнэ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Японы одоогийн эзэн хаан болох Акихито 1933 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр Японы уламжлалт дэс дарааллаар 125 дахь эзэн хаан юм.
- Өнөөдөр бол Египетийн Ялалтын баяр юм.
- 1970 онд Бүгд Найрамдах ардчилсан Конго улс албан ёсоор нэг намын тогтолцоотой болжээ.
- 1954 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ.