УИХ-ын 2011 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын II хавсралтаар батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу урамшуулал олгох Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаал 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гарсан.
Энэхүү тушаалаар 21 аймаг, нийслэлийн нийт 54.419 хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдийн үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан бодын 159.654 ширхэг ширэнд 2.4 тэрбум төгрөг, богийн 1.8 сая ширхэг арьсанд 5.6 сая төгрөг, нийт найман тэрбум орчим төгрөгийн урамшуулал олгохоор болсон.
Тэгвэл урамшууллын санхүүжилтийг Төрийн сангаас Монголбанкин дахь “Малчин” дансанд байршуулж, энэ сарын 21-нээс өдөр арилжааны банкин дахь малчдын дансанд шилжүүллээ.