"Тэс Петролиум" компани шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь хэд хэдэн шатахуун түгээх станцдаа бүх шатахууны үнийг 100 төгрөгөөр хямдруулж, хэрэглэгчдэдээ бэлэг бариад буй.
Уг хямдралаа орон нутагт дахь салбарууддаа ч хэрэгжүүлж эхэлжээ. Увс аймаг дахь бүх шатахуун түгээх станцад АИ-92, А-80, түлш тус бүр 100 төгрөгөөр хямдарч байгаа аж. Хямдрал ирэх нэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.