Хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэн суллагдсан ялтнуудад цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгааг судалж, шалгах чиглэлээр нийслэлийн Прокурорын газраас дүүргүүдийн Прокурорын газарт удирдамж хүргүүлсэн аж. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн хэлтсүүдэд шалгалт хийсэн байна.
Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн байсан гэнэ. Тухайлбал, тэнсэн суллагдсан хүмүүст хувийн хэрэг нээгээд хэлтсийнхээ даргаар батлуулдаггүй, захиргааны хяналтаас оргосон хүмүүжигчийг эрэн сурвалжлан олж, ялыг нь солиулаагүй, прокурорт сар бүр ял шийтгүүлсэн хүнийхээ хувийн хэргийг хянуулаагүй зэрэг зөрчил илэрсэн сурагтай. Тиймээс харьяалах Прокурорын газраас цагдаагийнхныг зөрчлөө арилгахыг шаардсан гэнэ.