Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийснээ танилцууллаа.
Энэ шалгалтаар “Мөнхийн түншлэл” ХХК-ний БНХАУ-аас импортлосон “Yogurt fruit taste” нэрийн 450 граммаар савлагдсан цэлцэгнүүр нь “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-н 10.3.1 дах заалтыг зөрчиж байгаа нь тогтоогджээ.
Тиймээс “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-ын дагуу хүнсний сүлжээнээс татан авалт хийлэгхээр шийдвэрлэж, 444 хайрцаг бүтээгдэхүүнийг битүүмжилж, зарж борлуулахыг зогсоосон байна.
Иймд ард иргэдийг “Yogurt fruit taste” нэрийн цэлцэгнүүрийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа.