
Цан хүүрэг татсан өвлийн өдрүүд үргэлжилж байхад Иерусалимд цэцэгс дэлгэрч байна. Тель-Авивын уран барилгачид час улаан өнгөтэй аварга том намуу цэцэгсийг явган зорчигчийн замд “ургуулжээ”.
Эртний гэгдэх Валерро талбайд өнгө нэмсэн цэцэгс дэлбээгээ хумьж дэлгэдэг агаад шөнийн цагаар ойр орчмыг гэрэлтүүлж, өдрийн турш дэлбээ нь нарнаас халхлах сүүдрэвч болдог.
Есөн метр өндөр цэцэгсийн дэлбээ явган зорчигч болон трамвай ойртон ирэхийг мэдрэх нарийн мэдрэгчтэй. Дэлбээ нь хийгээр дүүрч томрон, эргэн хумигдах бөгөөд цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг аж. Мөн цэцэгний голд байрлах үрнээс сэнгэнэсэн агаар шахагдан гардаг байна.