Арванхоёрдугаар сарын 24
- Григорийн тооллын 358 дахь өдөр. Мөн он дуустал 7-хон хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, гөрөөсөн толгой одтой, хөх нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал арвижих сайн өдөр гэнэ. Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.60, юань 307.50, вон 1.69 төгрөг байна.
- 11.00 цагт БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Ирвэс хамгаалах сангийн ажилтан, талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг нэхэн дурсаж, ар гэрийнхэн болон хамт олонд нь хүндэтгэл үзүүлнэ.
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Мастерс лигийн тэмцээний хэвлэлийн бага хурал болно. Энэ тэмцээнд нэгэн цаг үеийн Монголын шилдэг тоглогчид болох МУГТ Ц.Шаравцамж ОУХМ Т.Түвшинбаяр ОУХМ Ж.Майбаяр ОУХМ М.Отгонбаяр ОУХМ Ц.Баярхүү ОУХМ П.Батзаяа нарын олон шилдгүүд оролцох юм.
- 11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Бид хамтдаа чадна” ТББ-аас цэцэрлэг барих төслийн санаачлагын талаар мэдээлэл хийнэ.
- ШУА-ийн эрдэмтэн, судлаачид хүүхэд, залуустаа зориулан “Шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал 10 ном”-ыг бичиж хэвлүүлжээ. Эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 214 сургуульд бэлэглэхээр болжээ. Тус үйл ажиллагаа 11.00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газар буюу СТӨ-Б корпуст болох аж.
- 09.30 цагт Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд Стандарчилалын Үндэсний Зөвлөлийн хурал болно.
- 11.00 цагаас НӨАТ-ын урамшууллын системийн цахим сайт болох ebarimt.mn-ыг албан ёсоор нээгдэж буйтай холбогдуулан Сангийн яамны байранд мэдээлэл хийнэ.
- Улсын Филармонийн шинэ жилийн хөгжмийн нэгдсэн тоглолт SNOW MELODY СТӨ-ний тайзнаа 19.00 цагт ганцхан удаа болно.
- 11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын дүнг танилцуулж хэвлэлийн бага хурал хийнэ.
- НИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан 09.00 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Үндэсний Ром дарсны өдөр.
- 1979 онд Европын анхны пуужин болох Ariane-г хөөргөжээ.
- 1924 онд Албани улс Бүгд Найрамдах засаглалтай болжээ.