Өнөө орой 20.00 цагийн үед Налайх дүүрэгт Ми-8 нисдэг тэрэг осолджээ. Дэлхийд хамгийн олон тоогоор үйлдвэрлэсэн хэмээдэг уг нисдэг тэрэг цэргийн сургуулилалт хийж яваад осолдсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Ослын үеэр бэртсэн хүмүүсийг Цэргийн төв госпитальд хүргэж, яаралтай мэс засал хийж байгаа аж.