Өнөө орой 20.00 цагийн үед Налайх дүүрэгт нисдэг тэрэг осолдсон билээ. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Ми-8 нисдэг тэргэнд байсан зорчигчдоос нэг хүн нас барж, арван хүн Цэргийн төв госпитальд хүргэгдсэн" гэв.
Ми-8 нисдэг тэргийг ЗХУ-д 1961 онд зохион бүтээж, олон тоогоор үйлдвэрлэж байсан аж. Өдгөө дэлхийн 50 гаруй оронд хэрэглэж буй нисдэг тэргийг ашиглалтын хугацаа дууссан учраас осолдсон байж магадгүй хэмээн шинжээчид үзэж буй аж.