Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид болон тус яамны газар, хэлтсийн дарга нар оролцов.
Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт “Урт нэртэй” хуулийг зөрчин, ашигт малтмалын лиценз олгосон гэж Р.Жигжид сайдыг буруутган “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллага жагсаал хийж буй.
Үүнтэй холбогдуулан Р.Жигжид сайд тайлбар хийв. Тэрбээр “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу энэ газарт уурхайн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Хууль зөрчөөгүй.
“Гутайн даваа” компани лицензтэй талбайдаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж байна. Хэрэв алт олборлож болохгүй гэсэн дүгнэлт гаргавал ашиглуулахгүй” гэсэн юм.
Т.ЭНХБАТ