Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгын нээлтийн ажиллагаа маргааш 13:00 цагт "Буянт-Ухаа 2" хороололд болно.
Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оролцох бөгөөд энэ үеэрээ ипотекийн зээлийн асуудлаар мэдээлэх юм.