УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын харьяаны байгууллага болох Үндэсний статистикийн хороо Засгийн газрын агентлаг болж, даргыг Засгийн газар томилдог болох шийдвэрийг гаргасан юм. Тиймээс даргыг нь үүрэгт ажлаас чөлөөлөх шаардлага гарсан аж. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр санал хураалт явуулахад гишүүдийн олонх С.Мэндсайханыг ажлаас чөлөөлөхийг дэмжсэн байна.