2015 оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа. Энэ оны эцэст манай улсын мал сүргийн тоо 55.9 саяд хүрч, өнгөрсөн жилийнхээс 3.9 сая толгой буюу 7.6 хувиар өссөн нь түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт юм. Улсын хэмжээнд малын тоо толгой таван төрөл дээр өсчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.9, үхэр 6.8, тэмээ 0.7, хонь 44.6, ямаа 42.1 хувийг тус тус эзэлж байгаа нь бог малын эзлэх пункт 0.1-0.2 хувиар буурч, адуу, үхрийнх мөн хэмжээгээр өссөнийг харуулж буй аж. Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 3500-36.200 толгойгоор буурч, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймагт хамгийн их буюу 280.700-399.500-аар өссөн байна.
Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Өвөрхангай (4511.0 мянга), Архангай (4457.0 мянга), Төв (4444.9 мянга), Хөвсгөл (4397.2 мянга), Баянхонгор (3771.8 мянга) оржээ.