Арванхоёрдугаар сарын 25
- Григорийн тооллын 359 дахь өдөр. Мөн он дуустал 6-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 15, хэрцгий охин одтой, хөхөгчин гахай өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өлзийтэй сайн өдөр гэнэ. Өнөөдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа газар ухах, худаг гаргах, уул овоо тахих зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.60, юань 307.50, вон 1.69 төгрөг байна.
- 12.00 цагаас Баянгол дүүргийн 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатруудын парад алхана. БГД-ийн ЗДТГ-аас 25 дугаар эмийн сангаар өгсөөд хорооллын төв замаар алхаад Өргөө кинотеатр дээр өндөрлөнө.
- 12.00 цагаас Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Нисэхэд дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 150 хүүхдийн ортой 230-р цэцэрлэгийн нээлт болно.
- Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” 14.00 цагаас Монголын Хүүхдийн ордонд болно.
- Гэрэл зургийн мастер Ө.Баттайваны Монголд анх удаа утга зохиолын мастеруудын хөргөөр бүтээгдсэн 2016 оны цагалбар 10.30 цагаас Интерном Номын дэлгүүрт нээлтээ хийнэ.
- 10.00 цагт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 43 дугаар цэцэрлэгийн Нэмэлт бүлгийн байрыг ашиглалтад хүлээж авна.
- 11.30 цагаас Монгол Улсын оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд болно. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гардуулна.
- Оюутны эрүүл мэндийг дэмжих аяныг 1300 оюутан эхлүүлнэ. Тус аяны нээлт 16.00 цагт СТӨ-д эхэлнэ.
- Уул уурхайн салбар байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа "Хөгжлийн төлөө хамтдаа" онол практикийн бага хурал ШУТИС-ын хөгжлийн төвд 13.00 цагаас болно.
- ШУА-ийн Философийн хүрээлэнд “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний 09.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол Христийн мэндэлсэн өдөр. “Зул сарын баяр”-ыг Христийн шашинтай улсууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
- 336 онд Анх Ромд Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байжээ.
- Өнөөдөр бол Тайваны Үндсэн хуулиа баталсан өдөр.
- Мөн БН Конго улс, Чад, Камерун тэргүүтэй зарим улс оронд Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
- 1939 онд Чарьлз Дикены “Зул сарын сүлд дуулал” анх CBS радиогоор цацагдаж байжээ.