Хэдхэн хоногийн өмнө төрсөн ах дүү хоёр нийлж Худалдаа хөгжлийн банкнаас 420 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Гэвч энэ хэрэг намжаагүй байхад дахин банк дээрэмдсэн хэрэг гарлаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт байрлах Капитал банкны салбарт өчигдөр 25-30 насны 180 см орчим өндөртэй эрэгтэй халдаж 14 сая орчим төгрөг дээрэмдээд зугтсан байна.
Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн албан хаагчид шалган дээрэмчин этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг хйиж байгаа аж.