УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн хуулийг суурь болгоод намууд зөвшилцөж нэмэлт өөрчлөлт оруулж буй хуулийн талаар өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.
Ажлын хэсгийн ахлагч А.Бакей Сонгуулийн хуульд орсон өөрчлөлтүүдийг танилцуулав.
Тухайлбал одоогийн холимог тогтолцоог хэвээр үлдээж, сонгуулийн саналыг хар машинаар тоолоод давхар 50 хүртэлх хувьд нь гараар тоолохоор тусгажээ. Түүнчлэн УИХ болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар заасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.