“Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Иймд Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Журам 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх:
- Мотоцикл 30 000 төгрөг
- Суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг - 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоол.
Саатуулах байрны төлбөр(нэг хоногоор):
- Мотоцикл 3000
- Суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000
- 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10000
- Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20000 төгрөг
Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аасихгүй байхаар тогтоолоо.
Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс харна уу.
|
№ |
Гудамж, зам |
|
1 |
Энхтайваны өргөн чөлөө |
|
2 |
Бага тойруу |
|
3 |
Их сургуулийн гудамж |
|
4 |
Сүхбаатарын гудамж |
|
5 |
Ерөнхий сайд Амарын гудамж |
|
6 |
Анкарагийн гудамж |
|
7 |
Их тойруу |
|
8 |
Олимпийн гудамж |
|
9 |
Сөүлийн гудамж |
|
10 |
Цэрэндоржийн гудамж |
|
11 |
Самбуугийн гудамж |
|
12 |
Эрхүүгийн гудамж |
|
13 |
Залуучуудын өргөн чөлөө |
|
14 |
Токиогийн гудамж |
|
15 |
Нэгдсэн үндэстний гудамж |
|
16 |
Бээжингийн гудамж |
|
17 |
Гэндэнгийн гудамж |
|
18 |
Элчингийн гудамж |
|
19 |
Чагдаржавын гудамж |
|
20 |
Содномын гудамж |
|
21 |
Батмөнхийн гудамж |
|
22 |
Зоригийн гудамж |
|
23 |
Баруун сэлбийн гудамж |
|
24 |
Чойдогийн гудамж |
|
25 |
Жамъян гүний гудамж |
|
26 |
Бөхийн өргөөний зүүн талын зам |
|
27 |
Лааганы гудамж |
|
28 |
Жигжиджавын гудамж |
|
29 |
Төмөрчний гудамж |
|
30 |
Ширэндэвийн гудамж |
|
31 |
Жуулчны гудамж |
|
32 |
Энэбишийн өргөн чөлөө |
|
33 |
Хувьсгалын зам |
|
34 |
Жалханз хутагт Дамдинбазарын гудамж |
|
35 |
Дилав хутагт Жамсранжавын гудамж |
|
36 |
Хасбаатарын гудамж |
|
37 |
Эх нялхсын төв гудамж |
|
38 |
Ард Аюушийн өргөн чөлөө |
|
39 |
Өргөө гудамж |
|
40 |
Жасрайн гудамж |
|
41 |
Замчдын гудамж |
|
42 |
Хатанбаатар Магсаржавын гудамж |
|
43 |
Чингүнжавын гудамж |
|
44 |
Үндсэн хуулийн гудамж |
|
45 |
Амарсанаагийн гудамж |
|
46 |
Энгельсийн гудамж |
|
47 |
Нарны зам |
|
48 |
Усны гудамж |
|
49 |
Цагдаагийн гудамж |
|
50 |
Ногоон нуурын гудамж |
|
51 |
Алтайн гудамж |
|
52 |
Чингэлтэйн өргөн чөлөө |
|
53 |
Дэнжийн мянгын зам |
|
54 |
Да хүрээ гудамж |
|
55 |
Шар хадны гудамж |
|
56 |
Доржийн гудамж |
|
57 |
Намъянжугийн гудамж |
|
58 |
Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамж |
|
59 |
Юнескогийн гудамж |
|
60 |
Нийслэл хүрээ өргөн чөлөө |
|
61 |
Их Монгол улсын гудамж |
|
62 |
Чингисийн өргөн чөлөө |
|
63 |
Зайсангийн гудамж |
|
64 |
Дунд голын гудамж |
|
65 |
Гандигийн гудамж |
|
66 |
Шаравын гудамж |
|
67 |
Ажилчны гудамж |
|
68 |
Москвагийн гудамж |
|
69 |
Өнөр хорооллын гудамж |
|
70 |
10 дугаар хорооллын туслах зам |
|
71 |
Хилчдийн гудамж |
|
72 |
Авто замчдын гудамж |
|
73 |
Барс худалдааны төвийн хойд талын туслах зам |
|
74 |
Богд Жавзандамбын гудамж |
|
75 |
Хуульчдын гудамж |
|
76 |
Раднаабазарын гудамж |
|
77 |
Данзангийн гудамж |