Хуучин он улиран одож, шинэ жил айлчлан ирэхэд ердөө зургаахан хоног үлдлээ. Хүслийн шинэ жил хаяанд ирж, хүн бүр хуучин оноо үдэж, шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байна. Тэгвэл баярын уур амьсгалд хүч нэмэхээр Баянгол дүүргийн 100 Өвлийн өвгөн цасан охидын хамт БГД-ийн ЗДТГ-аас Өргөө кинотеатр хүртэл парад алхлаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус параданд өвлийн өвөө нараас гадна цасан охид, үлгэрийн баатрууд оролцож нийт Баянголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.