Арванхоёрдугаар сарын 26
- Григорийн тооллын 360 дахь өдөр. Мөн он дуустал 5-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, өглөгт охин одтой, улаан хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очих зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.20, юань 307.40, вон 1.69 төгрөг байна.
- "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд 12.00 цагаас шилдэг 100 залуу цуглана. Энэ үеэр шилдэг залуучуудаас ярилцлага, сурвалжлага, контакт үүсгэх боломжтой.
- “Ай Эйч Си” ХХК НЬ 2011 оноос эхлэн К-pop & Cover Dance тэмцээнийг Солонгос Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 5 жил дараалан зохион байгуулсан бөгөөд энэ удаа 14.00 цагаас ОНЦХАТ-ын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
- Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” “Оргил дугуйн клуб”-тэй хамтран "Дугуйтай санта-2015" сайн үйлсийн аяныг 10.00 цагаас гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
- 12.00 цагт Аз хур номын их дэлгүүрт зохион байгуулагдах арга хэмжээг сонирхоорой. Өвлийн өвөөд хүслээ хэлж, цасан охинтой бүжиглэж, алиалагчийн үзүүлбэрийг үзэх боломжтой юм байна.
- 14.00 цагт Азхур номын их дэлгүүрт гэр бүлүүдэд зориулсан "Хүүхдээ номоор хүмүүжүүлэхүй" лекцийг тавигдана.
- 12.00-17.00 цагаас Улаанбаатар их дэлгүүрт “Үлгэрийн баатрууд амилсан нь” шоу үзүүлбэр зохион байгуулагдана. Энэ үеэр: oлгэрийн баатруудтай уулзаж зургаа авахуулах, хайртай хамтлаг дуучдынхаа тоглолт, Өвлийн өвөөтэй хамтдаа зургаа авхуулах, тоглоомын төвд худалдан авалт хийгээд үнэгүй тоглох, алиалагч, илбэчийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх зэрэг олон олон бэлэгтэй гэнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Болгарт аавуудын баярын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр бол Соломоны арлын улсуудын Талархлын баярын өдөр.
- 2009 онд Бээжингээс Гуанжоу хүртэлх дэлхийн хамгийн урт хурдны замыг нээсэн байна.
- 2006 онд Нигерын Лагос хотод газрын тос дамжуулах хоолой дэлбэрч 260 гаруй хүн нас баржээ.
- 1996 онд Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн урт ажил хаялт болж байжээ.
- 1963 онд домогт Битльз хамтлагийн “I want to hold your hand”, “I saw her standing there” дуунууд цацагджээ.