Улаанбаатар их дэлгүүрт ганцхан удаа хүүхдэд зориулсан бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Учир нь тус дэлгүүрийн хамт олноос шинэ жилийн баярыг угтаж “Үлгэрийн баатрууд амилсан нь” арга хэмжээг 12.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан аж. Хүүхдүүд арга хэмжээний үеэр үлгэрийн баатруудтай уулзаж зургаа авахуулж, хайртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэж, тоглоомын төвд хүссэнээрээ тоглож, алиалагч, илбэчийн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзсэнээс гадна Өвлийн өвөөд хүслээ шивнэж, хамтдаа зургаа авахуулжээ. Үүгээр ч зогсохгүй Улаанбаатар их дэлгүүр бүх бараандаа 5-50 хувийн хямдрал зарласан бол хүүхдийн бүх тасаг 70 хүртэлх хувийн бодит хямдрал зарласан байна.







