Арванхоёрдугаар сарын 27
- Григорийн тооллын 361 дахь өдөр. Мөн он дуустал 4-хөн хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар суларч байна. Өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 17, найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өнгө зүс доройтох муу өдөр гэнэ. Өнөөдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн юм байна. Эл өдөр цөөрөм байгуулах, лус тахих, мал арилжих, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.20, юань 307.40, вон 1.69 төгрөг байна.
- Хүүхдийн дотоод ертөнц, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор "Бид нэг нартай" гар зургийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн Articour галерэй 15.00 цагт болно.
- Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвүүдэд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан шинэ жилийн баяр 12.00 цагаас Олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланд болно.
- Зуун хайрын шүлгийн нэгдүгээр дэвтэр 2014 онд гарч байсан. Харин энэ удаагийн “Зуун яруу найрагч, зуун хайрын шүлэг” номын нээлт Хүүхдийн төв номын санд 12.00 цагт болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Хойд Солонгосын Үндсэн хуулиа баталсны ой болж байгаа юм байна.
- Мөн өнөөдөр бол Оросын Онцгой байдлын аврагч нарын баярын өдөр.
- Өнөөдөр бол Жимстэй бялууны өдөр гэнэ.
- 1988 оны энэ өдөр “Мөрөөдлөөс ч илүү” киногоороо монголчуудад танигдсан БНСУ-ын 2PM хамтлагийн гишүүн, реппер Ok Taecyeon мэндэлжээ.
- 2007 онд Пакистаны ерөнхий сайд асан Benazir Bhutto халдлагад өртөж амиа алджээ.
- 1985 онд Палестины босогчид Ром, Виеннагийн онгоцны буудал дээр халдлага хийж 18 хүнийг алсан байна.
- 1978 онд Испани улс 40 жилийн фашист дарангуйллаас ангижирч ардчилсан системд шилжсэн байна.
- 1945 онд Дэлхийн банк болон Олон улсын валютын сан 29 орны гарын үсэгтэйгээр бий болжээ.