Иргэдийн дунд багагүй хүлээлт үүсгaээд байсан элэгний С вирусийн эм “Харвони”-г Монголд оруулж ирлээ.
Энэ жил 1600 хүн (4800 фл буюу нэг курс нь гурван фл)-ийг уг эмчилгээнд хамруулах бол 2016 онд 6400 хүнд хүрэлцэхүйц эм импортлох төлөвтэй байна.
Курс эмийн үнэ (Нэг сарынх нь 28 ширхэг, нэг хайрцаг бөгөөд гурван сар ууж курс болох юм) 1200 ам.доллар тул ирэх онд монголчууд 7.6 сая ам.доллар буюу 15.3 тэрбум төгрөгийг С вирусийн эмэнд зарцуулах тооцоо гарчээ.
“Харвони” нь олон улсад “Ледипасвир” нэршлээр танигдсан, нийлмэл найрлагатай шахмал эм юм. Уг эм нь зөвхөн элэгний С вирусийг анагаах үйлчилгээгээрээ ДЭМБ болон АНУ-ын Хүнс, эмийн агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн.
Өдгөө АНУ, Европын холбооны 30 улс, Канад, Щвейцарь, Шинэ Зеланд, Турк улсад өргөн хэрэглэж байна. Манайд 22 эмийн сангаар худалдах юм.
С вирусийн генотип 1-ийн архаг халдвартай 18-аас дээш насныхан “Харвони”-г дангаар нь хэрэглэх заалттай. Эмчийн бичсэн жор, зааврын дагуу хэрэглэнэ. Вирусийн эсрэг бусад эмтэй хавсарч хэрэглэх шаардлагагүй.
Өвчний үе шатаас хамаараад 3-6 сар, өдөрт нэг ширхгийг ууна. АНУ-ын “Гелайд сайнс” компанийнхан хоёр дахь нийлүүлэлтээ ирэх оны хоёрдугаар сард хийхдээ 2000 хүн тунг өгнө хэмээн мэдэгдээд байгаа. Гэхдээ эмийн тоог нэмэх боломжтой аж.
О.БАТ-УНДРАХ