ШӨХТГ-ын дарга асан О.Магнай “Улаанчулуутын хогийн цэг”-ийг нүүлгэх санаачлага өрнүүлжээ. Тэбрээр 25 мянган иргэний гарын үсэг бүхий дэмжлэгийг цуглуулан баталгаажуулж Нийслэлийн удирдлагуудад хандсан байна.
Харин Нийслэлийн удирдлагууд О.Магнайгийн эл санаачлагыг авч хэлэлцээд, ирэх онд хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Улаанчулуутын хогийг цэгийг нүүлгэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Мөн ирэх онд хоёроос доошгүй хог боловсруулах үйлдвэр барих аж.
Улаанчулуутын хогийн цэг нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд буюу хотын салхин талд байрладаг учраас нийслэлчүүдийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Харин хаашаа нүүлгэх вэ гэдэг тодорхой бус байна.