Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулах “Шинэ жилийн цэнгүүн” энэ сарын 31-ний өдөр Чингисийн талбайд болно. Иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ 00.30 цагт өндөрлөх аж.
Үүний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар том оврын автобуснууд үйлчилгээнд гарах юм байна. Тодруулбал, 18 автобус 18 чиглэлд Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу “А”, “В”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэх аж.