Өнөөдөр авто замын хилийн боомтууд амарч байгаа бол агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, Алтанбулаг боомт 24 цагаар тус тус амралтгүй ажиллах юм байна.
Харин хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу шинэ жилийн баяр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр авто замын хилийн боомтууд амрах юм байна.