Үндэсний статистикийн хорооноос орон гэргүй иргэдийн тооллогыг явуулсан байна. Тодруулбал, Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүрээнд аймаг, нийслэлийн тооллогын комисс цагдаагийн байгууллагатай хамтран орон гэргүй иргэдийг тоолох ажлыг зохион байгуулжээ. Тус тооллогоор улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэн тоологдсон байна. Тоолох ажлын үед цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнээс гадна иргэний бүртгэлийн байгууллагын төлөөлөл оролцож бичиг, баримтын тодруулга хийхэд хамтран ажиллаа.
Цаашид тооллогоор огт бичиг баримтгүй орон гэргүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна.