Эмэгтэй хүний нөхөн үржихүйн чадвар нас ахих тусам буурдаг гэнэ. Энэ нь өндгөн эсний чанар болон ялгарах тооноос үүддэг аж.
Өндгөн эсний тоо цөөн тохиолдолд зохиомлоор үр тогтоосон ч жирэмслэхгүй байх магадлал өндөр. Үүний дээр эмэгтэй хүн хөгшрөх тусам өндгөн эсэнд хромсомын гажиг үүсэх магадлал өндөрсдөг байна. Учир нь энэ хорвоод мэндэлсэн цагаас хойш өндгөн эсүүд таны биед байсаар байдаг ба нас нэмэх тусам тэд эзэнтэйгээ адилаар хэврэгшдэг ажээ.
Харин эрэгтэй хүний бэлгийн бойжилт нь гүйцсэн цагаас эхлээд сперм тасралтгүй үйлдвэрлэгдэж байдаг. Иймээс сперм хөгширч үр тогтоох чадвараа алдана гэсэн ойлголт байдаггүй.
Түүнээс гадна хөгшрөхөд эмэгтэйчүүдийн өвчин хүндрэх, даамжрах тохиолдлууд бий. Мөн урьд нь БЗХӨ, аарцагны үрэвслээр өвчилж байсан бол жирэмслэх чадвар буурах магадлалтай.
Жирэмслэх чадвар:
20-24 насанд-86%,
25-29 насанд-78%,
30-34 насанд-63%,
35-39 насанд-52%
40-44 насанд-36%,
45-49 насанд-5%,
50, 50+ насанд 0 % болдог бол
Үргүйдэл:
0-24 насанд-3%,
25-29 насанд-5%,
30-34 насанд-8%,
35-39 насанд-15%,
40-44 насанд-32%,
45-49 насанд-69%,
50, 50+ насанд 100% болдог