Өглөөнөөс орой хүртэл, халуунд ч, хүйтэнд ч, бороо цастай өдөр ч тэд зам дээр үүргээ гүйцэтгэсээр байдаг.
Тэд зөвхөн дүрэм зөрчигчидтэй ажилладаггүй. Замын хөдөлгөөнийг зохицуулж, осол аваараас урьдчилан сэргийлж, иргэн бүрийг гэр бүлдээ эсэн мэнд очиход хувь нэмрээ оруулдаг.
Заримдаа ганцхан дохио зангаа, зөв цагт өгсөн анхааруулга нь хүний амь насыг аварч байдаг.
Замын хөдөлгөөнд оролцогч бид бүгд дүрмээ мөрдөж, бие биеэ хүндэлж чадвал тэдний ажил ч хөнгөрнө, зам ч аюулгүй болно.
Замын цагдаагийн алба хаагчдын хөдөлмөр, хичээл зүтгэлийг хүндэтгэж, замын хөдөлгөөний дүрмээ ухамсартайгаар мөрдөцгөөе.