Арванхоёрдугаар сарын 30
- Григорийн тооллын 364 дахь өдөр. Мөн он дуусахад ганцхан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 20, их морь одтой, цагаан луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өлсөж ундаасах муу өдөр гэнэ. Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр гүүр тавих, газар шороо ухах зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.90, юань 307.30, вон 1.70 төгрөг байна.
- МСНЭ-гийн гишүүн, Ардчилал сонины эх бэлтгэгч, спортын мастер сагсан бөмбөгийн дээд лигийн тоглогч Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан легионеруудын тоглолт Спортын төв ордонд болно.
- Цахим газар өмчлөлийн 5-р ээлжийн бүртгэл 12.00 цагт дуусна. Хаалт Төр захиргааны II байр буюу "Хангарди" ордоны 14 давхарт болно.
- Хөгжлийн хөтөлбөр намын их хурал болно. Тус хурлаар Намын туг, бэлгэдэлийн тухай хэлэлцэх болно.
- 15.00 цагаас МАН-ын Шинэчлэлийн хорооноос Тусгаар Тогтнолын ордны 6 давхарт нэрэмжит шагналаа гардуулна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: БНСУ-ын соло дуучин, жүжигчин Kwill 1981 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өнөөдөр бол Үндэсний утсан гахайн махны өдөр юм байна.
- 2009 онд Афганистанд нэг амиа орлогч бөмбөг дэлбэлснээс болж есөн хүн амиа алджээ.
- 2006 онд Иракийн удирдагч агсан Садам Хусейн цаазлуулжээ.
- 2006 онд Мадрид-Баражас нисэх онгоцны буудал бөмбөгдөлтөд өртөж байжээ.
- 1993 онд Израиль болон Ватикан дипломат харилцаа тогтоожээ.
- 1977 онд Америкийн цуврал алуурчин, хүүхэд хулгайлагч Ted Bundy Коларадо дахь шоронгоос хоёр дахь удаагаа оргож байжээ.
- 1972 онд Вьетнамын дайн: АНУ Хойд Вьетнамыг хүчтэй бөмбөгджээ.
- 1948 онд Бродвейн шинэ зууны театр алдарт хөгжимт жүжиг болох “Намайг үнсээч Кэйт” жүжгээр нээлтээ хийсэн байна.