“Үндэсний дата төв” УТУГ нь Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жолоодох эрхийн лавлагаа, Жолоочийн эрхийг сэргээх лавлагааг иргэдэд ТҮЦ машинаар хүргэж эхэлжээ.
Ингэснээр иргэд Улаанбаатар хот, 21 аймагт буй 108 ширхэг ТҮЦ машинаар энэхүү үйлчилгээг авч ЦЕГ, түүний харьяа Лицензийн төвөөр үйлчлүүлэх боломжтой болсон байна.
ТҮЦ машинаас төрийн болон нийтлэг үйлчилгээний байгууллагуудын нийт 18 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Үүнд:
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
- Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
- Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэх захиалах
- Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа
- Иргэний үнэмлэхний баримт авах
- Татварын лавлагаа
- Цахилгааны төлбөр төлөх
- Гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа
- Ачааны авто машины зөвшөөрөл
- Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах
- Жолоодох эрхийн лавлагаа
- Жолоочийн эрх сэргээх лавлагаа