"Такт" энтертайнментийн захирал Г.Мөнхжаргал болон Ц.Энх-Амгалан нар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүдэд өөрсдийн зүгээс бэлэг тараажээ. Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр тус дүүргийн гудамжаар дээш өгсөн бэлэг тарааж явсан ч хүүхэд бага таарч байсан байна. Тэгэж явсаар 541-р худагны гадаа ус авч зогсох бяцхан хүүд бэлэг өгч байхыг усчин гарч ирэн учир явдлыг ойлгоод "Та нар маргааш хүрээд ир, би хүүхдүүд цуглуулаад байж байя" гэсэн аж. Ийнхүү өчигдөр буюу энэ сарын 29-ний өдөр очиход худгийн гадаа эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зогсож байсан гэнэ. Тэд 104 хүүхдэд бэлэг өгөхөөр төлөвлөсөн байсан ч олон хүүхэд цугларсан тул 120-130 хүүхдэд тоглоом бэлэглэжээ.