Баярын өдрүүдээр Замын цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах юм байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар харъяа анги байгууллага, алба хаагчдыг 2016 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлсэн аж.
Энэ тушаалтай холбогдуулан Замын Цагдаагийн Газрын даргын б/02 тоот тушаал гарч замын цагдаагийн алба хаагчдыг мөн тус өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.