Энэ сарын 23-ны орой 20.00 цагийн үед Налайх дүүрэгт шөнийн сургуулилтийн нислэг хийж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн "Ми-8" нисдэг тэрэг осолдсон хэрэг гарсан. Тус ослын улмаас нэг хүн нас барж, 10 хүн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан. Тэдгээрий дөрөв нь яаралтай хагалгаанд орсон бол үлдсэн нь зөөлөн гэмтэлтэй байгаа аж. Тэгвэл өнөөдөр эмчилгээний байдлаас хамаараад дөрвөн цэргийн алба хаагчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.