Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тав дахь удаагийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн тав дахь заалт, Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн Монгол Улсын иргэн З.Пүрэв-Очир, “Эко тунамал” ХХК, “Таван богд трейд” ХХК-иудад “Өмчлөгчийн эрхийн гэрчилгээ” олгох асуудлыг хэлэлцэв. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг иргэн З.Пүрэв-Очирт, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн хуучин барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг “Эко тунамал” ХХК-д, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар сонин”-ы хэвлэх үйлдвэрийн барилгын “Өмчлөгчийн эрх”-ийг “Таван богд трейд” ХХК-д шилжүүллээ