Арванхоёрдугаар сарын 31
- Григорийн тооллын 365 дахь өдөр. Өнөөдөр бол 2015 оны хамгийн сүүлчийн өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, бага морь одтой, цагаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин ирэх муу өдөр гэнэ. Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйл хийхдээ хянуур болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Эл өдөр ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих зэрэг үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.40, юань 307.30, вон 1.68 төгрөг байна.
- ЧДЭМТ-ийн Залуучуудын зөвлөлөөс 10.00-14.00 цагт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв - нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд ивээн тэтгэгч байгуулагуудын бэлэг тараах мөн эрүүл мэндийн зөвөлгөө өгөх үйл ажиллагаа болно.
- ГОЁО брэндээс хэрэглэгчиддээ зориулан шинэ оны сюрприз болгож 50-70 хувь хүртэлх хямдралтай загваруудыг бүх нэрийн дэлгүүртээ нэмжээ. Хямдрал өнөөдрийг дуустал үргэлжлэх юм байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 1999 онд Оросын анхны ерөнхийлөгч Борис Ельцин Оросын ерөнхийлөгчийн албанаас бууж, Владимир Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхэлсэн.
- 1965 оны энэ өдөр БНХАУ-ын алдарт жүжигчин Gong Li мэндэлжээ. Тэрээр “Алтан зул цэцгийн хараал”, “Гейшагийн дурсамж” зэрэг киногоороо алдаршсан.
- Мөн 1977 онд “Gangnam style” дуугаараа дэлхийд алдаршсан БНСУ-ын дуучин PSY мэндэлжээ.
- Өнөөдөр бол шинэ жилийн өмнөх өдөр.
- 2009 онд цэнхэр сар болон сарны хиртэлт явагдаж байсан.
- 1986 онд Пуэрто-Рикогийн “Дупонт плаза” зочид буудалд гарсан гал түймрийн улмаас 97 хүн нас барж, 140 хүн гэмтэж байжээ.
- 1909 онд Манхэттены гүүр нээгджээ.
- 1907 онд Нью-Йорк хотод анх удаа Шинэ жилийн өмнөх оройг тэмдэглэжээ.