Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон бусад хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах болсон тухай бид 14 хоногийн өмнө мэдээлж байсан.
Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татан байцааж эхэлжээ.
Б.Батзаяа болон бусад албан тушаалтнууд төрийн өндөр алба хашиж байхдаа мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй учраас ийнхүү хамтран шалгуулахаар шийдвэрлэсэн гэнэ.