Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн дундаж насжилт 9-10 жил байгаа.
Тиймээс хуучирсан тээврийн хэрэгслийг шинэчлэхээр том болон дунд оврын 200 ширхэг автобусыг БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авахаар болжээ. Парк шинэчлэх ажлыг “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд “Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн дагуу хийж гүйцэтгэж буй аж.