Өнөөдрөөс иргэд худалдан авсан бараа, үйлчилгээндээ төлсөн НӨАТ-ын дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой болж буй. НӨАТ-ын тухай шинэчлэгдсэнээр татвар төлөгч иргэд болон аж ахуй нэгжүүдэд ийм боломж бүрдэж буй бөгөөд үүний тулд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нэг ижил кассын машин хэрэглэж, харин иргэд төлбөрийн баримтаа цуглуулан НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авч, мөн сугалаанд оролцох эрхтэй болж буй.
Өнөөдрөөс худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагууд НӨАТ-ын шинэчилсэн баримт олгох ёстой ч жижиг дэлгүүрүүдийн зарим нь энэ талаарх ойлголт ч үгүй байна.
Харин томоохон сүлжээ хүнсний дэлгүүрүүд болон, шатахуун түгээх станцууд шинэчлэлийг хэдийнэ үйлчилгээндээ нэвтрүүлээд эхэлжээ.