Нэгдүгээр сарын 04
- Григорийн тооллын жилийн 4 дэх өдөр.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас болгоомжлоорой. Өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, шар хулгана одтой, хөхөгчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нүд бүрэлзэн улцайх муу өдөр гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 28.40, юань 307.30, вон 1.68 төгрөг байна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: 2010 онд Одоогийн дэлхийн хамгийн өндөр байшин Бурж Халифа албан ёсоор нээгдсэн.
- Өнөөдөр бол Мьянмарын Тусгаар тогтнолын өдөр.
- 1785 оны энэ өдөр Ах дүү Гриммийн нэг Германы хэл судлаач, үлгэрч Якоб Гримм мэндэлж байжээ.
- Мөн 1960 оны энэ өдөр Нобелийн шагналтан, Алжирийн философич Альбер Камю таалал төгсчээ.
- 1982 онд Аргентины хөлбөмбөгчин Paulo Ferrari мэндэлжээ.
- 2013 онд Филлипинд нэгэн буутай залуу найман хүний аминд хүрчээ.
- 2007 онд АНУ-ын конгрессийн 110 дахь хурал болж, Америкийн түүхэн дэх хамгийн анхны Танхимын дарга болох Nancy Pelosi сонгогджээ.
- 1999 онд Америкийн үндэсний бөх байсан Миннесотагийн захирагчаар сонгогдож тангарагаа өргөжээ.
- 1972 онд Rose Heilbron Английн хамгийн анхны эмэгтэй шүүгч болж байжээ.
- 1970 онд Хятадын Тонхай хотод 7.7 баллын хүчтэй газар хөдөлж 150 мянга гаруй хүний амийг авч оджээ.
- 1959 онд “Луна” сансрын хөлөг Сартай ойр очсон анхны сансрын хөлөг онгоц болжээ.