Даваа гаригийн өглөө буюу орон нутгийн цагаар 04:35 минут Монголын цагаар 07:05 минутад Энэтхэг улсын зүүн хойд хэсэг буюу Мьянмар Бангладеш улсуудтай хиллэдэг бүс нутагт 6,8 баллын хүчтэй газар хөдөллөө.
Манипур мужийн Импал хотоос 33 километрийн зайд газар хөдөлсөн ч ард иргэд хэдийн дүрвэж эхлээд байгаа талаар BBC мэдээлсээр байна .
Одоогоор хэдэн хүн амь эрсдэж ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байна. 98 сая орчим хүн газар хөдлөлтийг мэдэрснийг АНУ-ын геологийн хүрээлэнгээс мэдээлжээ.